12/5/11

Оюутан зөвлөж байна.

 

МУБИС-ийн 3-4 ангийн оюутан Ундрах-Оргил өөрийн хийсэн ээлжит хичээлийн хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна. Та бүхнийг үнэтэй санал, зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна.
Ээлжит хичээлийн хөтөлбөр

Хамрах хүрээ: ЕБС-ийн II анги 
Хугацаа: 40 мин
Сэдэв: Эр үгэнд “-ий” залган бичих
Зорилго: Эр үгэнд “-ий” залган бичдэг тохиолдлуудыг мэдэх
Зорилт:
*        Эр үгэнд “-ий” залган бичдэг тохиолдлуудыг мэдэх
*        Тэдгээрийг хэрэглээ болгох
*        Үгэнд зөв залган бичих чадвар эзэмших
Аргазүй: Тайлбарлан ярих арга, харилцан ярилцах арга, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга
Цаг төлөвлөлт:
*        Сэдэлжүүлэх үе шат- 5мин
*        Сэргээн санах үе шат-3 мин
*        Шинэ мэдлэг бүтээх үе шат- 20 мин
*        Мэдлэгээ бататгах үе шат- 8 мин
*        Үнэлгээ, дүгнэлт- 2 мин
*        Гэрийн даалгавар- 2 мин
*        Хичээлийн явц:
Хичээлийн элемент
Хугацаа

Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
Сэдэлжүүлэх үе шат
5 мин
*   Багш сурагчдаас одоо ямар улирал болж байгаа вэ? гэж асууна.
*   Тэгвэл энэ жаахан болмор даарч байгаа болов уу?
*   Энэ болжмор нэгэн хүүг барьсан үүрэндээ оруулахыг гуйхад тэрээр чи надад гэрийн даалгавар хийхэд туслаад энэ үгнүүдэд ямар “ий, ы” залган бичдэг болохыг мэдэж ир гэж гэнэ.
*   Тэгээд энэ бяцхан болжмор биднээс тусламж гуйж байна. Бүгдээрээ болжморт туслах уу?
*   Яг үнэн. Үүний тулд бид дараах 3 үгэнд “-ий” нөхцөл залган бичих хэрэгтэй.
*   Аргаль -? Багш-? Тараг-?
*    Та нар даалгавар биелүүлж болжморт тусламаар байна уу?
*   За тэгвэл бүгдээрээ даалгавруудаа эхэлцгээе.Болжмор маань биднийг харсаар л байгаа шүү хүүхдүүдээ.



Болжмор даарч байгаа.






Тэгье, тэгье, тэгье.

Тийм.
Мэдлэгээ сэргээн санах үе шат
3 мин
*   Бид өмнөх хичээлээр эр, эм үгэнд “–ий, -ы” г хэрхэн залган бичдгийг үзсэн. Эр үгэнд алийг, эм үгэнд алийг залгадаг вэ?. Багшдаа хэн хэлэх вэ?  
*                Эр үгэнд “-ы”, эм үгэнд “-ий” залган бичдэг.
Шинэ мэдлэг бүтээх үе шат



























20 мин





















*   Дараах эхийг анхааралтай уншаарай.
Анааш
   Анаашийг хамгийн урт хүзүүтэй амьтан гэдэг. Анааш модны дээд талын мөчрийг хэлээрэй ороон, навчийг нь авч иддэг.
Асуулт:
1.    Анааш ямар онцлогтой амьтан бэ?
2.    Анааш модны навчийг хэрхэн иддэг вэ?
*   Эдгээр тодруулсан үгийг ажиглаарай. Бид эр үгэнд “-ы” нөхцөлийг залган бичдэг гэж өмнөх хичээлээр үзсэн. Гэтэл яагаад ингээд биччихсэн юм бол.
*   Багшийн тайлбар: Хэдийгээр эр үгэнд “-ы”, эм үгэнд “-ий” бичдэг боловч эр үгэнд “-ий” бичих хэд хэдэн тохиолдол байдаг. 

Ийм дүрэм байдаг юм байна. ж, ч, ш” –ээр төгссөн эр үгэнд ”- ий” залгана.
*   Тэгвэл бид болжморт туслах ёстой багш гэдэг үгэнд ямар нөхцөл залгах вэ?
*   Тэгвэл “хамгийн” гэдэг үгэнд яагаад эр үг байтал эм үгэнд бичдэг “-ийн” нөхцөлийг залган бичсэн юм бол. Өөр дүрэм байдаг юм болов уу?
Тиймээ өөр дүрэм байдаг бичээд аваарай. Хэлний “г” –ээр төгссөн эр үгэнд “-ий” залгана.
*   Энэ дүрмийг мэдэж авснаараа болжморт бид яаж тусалж чадах вэ?
*   Одоо бид нар болжмортоо шувууны үүр бэлдэж өгөхөд ямар даалгавар дутуу байгаа билээ?
Энэ дүрмээр бичдэг юм байна. Яагаад? и” болон “ь”-ээр төгссөн эр үгэнд “-ий” залгана.

*   Асуулт-1
Анааш ямар онцлогтой амьтан вэ?
-Анааш бол хамгийн урт хүзүүтэй амьтан юм.
*   Асуулт -2
Анааш модны навчийг хэрхэн иддэг вэ?
-     Анааш модны дээд талын мөчрийг хэлээрэй ороон, навчийг нь авч иддэг.
*      Мэдэхгүй ...
*      Буруу биччихсэн юм болов уу?


*      Багш-ийг-багшийг

*      Өөр ямар нэг дүрэм байгаа байхаа.

*      Чадна. Энэ дүрмээр “тараг” гэдэг үгэнд “ий” залгана.

*      Аргаль гэдэг үгэнд ямар “-ий” бичих вэ гэдгийг мэдэх ёстой.

*      Аргаль гэдэг үг нь “ь”-ээр төгсөж байгаа учраас энэ дүрмээр бичнэ.
Мэдлэгээ бататгах үе шат
8 мин
*     Одоо бүгдээрээ дасгал ажиллаж үзэцгээе. Болжмор найздаа очоод зааж өгөхөд бид сайн мэддэг байх шаардлагатай шүү дээ.
*     Хос үгсийг холбож холбоо үг бүтээгээрэй.
Аргаль....... эвэр
Аргал......... утаа
Багш..........үзэг
Тараг...........уу
Зураг.........зур
Анги........... багш
Зураач....... хүндэл
Шавж..........зааж нэрлэ



Үнэлгээ, дүгнэлт, гэрийн даалгавар
4 мин
Бид болжмортоо тусалж чадсан уу.
Болжмортоо маш сайн тусалсан бүх сурагчдадаа баяр хүргэе. Бүгд сайн байлаа.
Хичээлээс ойлгоогүй зүйл байна уу?
Гэрийн даалгавар:
Сурах бичиг: хуу-44,45 дасгалуудыг зааврын дагуу ажиллаарай.
Тиймээ чадсан.
Ойлгоогүй зүйлээ багшаас тодруулж асууна.

Гэрийн даалгавраа тэмдэглэж авна.


Зөвлөмж
·         Хичээлийг судалж, бэлтгэх
·         Хичээл заах ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлогийг харгалзах
·         Хичээлийн хөтөлбөр боловсруулах
·         Хичээлийн хөтөлбөр боловсруулахдаа суралцагчдын хэрэгцээг үндэслэх
·         Хэрэгцээг хангахын тулд зорилго, зорилтыг оновчтой тодорхойлох
·         Зорилго, зорилтонд хүрэхийн тулд аргазүйгээ зөв сонгох
·         Мөн  үнэлгээ боловсруулах
·         Хөтөлбөр нь дараах бүтэцтэй байж болно. Үүнд:
- Огноо
-Хамрах хүрээ
-Сэдэв
-Зорилго
-Зорилт
-Аргазүй
-Цаг төлөвлөлт



0 comments:

Post a Comment

Та Blogger -д бүртгэлгүй бол Anonymous болон Name/url сонгон сэтгэгдэлээ үлдээнэ үү?
Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Sweet Tomatoes Printable Coupons