Ээлжит хичээлийн хөтөлбөр
Хамрах хүрээ: ЕБС-ийн II анги
Хугацаа: 40 мин
Сэдэв: Эр үгэнд “-ий” залган бичих
Зорилго: Эр үгэнд “-ий” залган бичдэг тохиолдлуудыг мэдэх
Зорилт:
* Эр үгэнд “-ий” залган бичдэг тохиолдлуудыг мэдэх
* Тэдгээрийг хэрэглээ болгох
* Үгэнд зөв залган бичих чадвар эзэмших
Аргазүй: Тайлбарлан ярих арга, харилцан ярилцах арга, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга
Цаг төлөвлөлт:
* Сэдэлжүүлэх үе шат- 5мин
* Сэргээн санах үе шат-3 мин
* Шинэ мэдлэг бүтээх үе шат- 20 мин
* Мэдлэгээ бататгах үе шат- 8 мин
* Үнэлгээ, дүгнэлт- 2 мин
* Гэрийн даалгавар- 2 мин
* Хичээлийн явц:
Хичээлийн элемент | Хугацаа | Багшийн үйл ажиллагаа | Сурагчийн үйл ажиллагаа |
Сэдэлжүүлэх үе шат | 5 мин | Болжмор даарч байгаа. Тэгье, тэгье, тэгье. Тийм. | |
Мэдлэгээ сэргээн санах үе шат | 3 мин | ||
Шинэ мэдлэг бүтээх үе шат | 20 мин | Анааш Анаашийг хамгийн урт хүзүүтэй амьтан гэдэг. Анааш модны дээд талын мөчрийг хэлээрэй ороон, навчийг нь авч иддэг. Асуулт: 1. Анааш ямар онцлогтой амьтан бэ? 2. Анааш модны навчийг хэрхэн иддэг вэ? Ийм дүрэм байдаг юм байна. “ж, ч, ш” –ээр төгссөн эр үгэнд ”- ий” залгана. Тиймээ өөр дүрэм байдаг бичээд аваарай. Хэлний “г” –ээр төгссөн эр үгэнд “-ий” залгана. Энэ дүрмээр бичдэг юм байна. Яагаад? “и” болон “ь”-ээр төгссөн эр үгэнд “-ий” залгана. | Анааш ямар онцлогтой амьтан вэ? -Анааш бол хамгийн урт хүзүүтэй амьтан юм. Анааш модны навчийг хэрхэн иддэг вэ? - Анааш модны дээд талын мөчрийг хэлээрэй ороон, навчийг нь авч иддэг. |
Мэдлэгээ бататгах үе шат | 8 мин | Аргаль....... эвэр Аргал......... утаа Багш..........үзэг Тараг...........уу Зураг.........зур Анги........... багш Зураач....... хүндэл Шавж..........зааж нэрлэ | |
Үнэлгээ, дүгнэлт, гэрийн даалгавар | 4 мин | Бид болжмортоо тусалж чадсан уу. Болжмортоо маш сайн тусалсан бүх сурагчдадаа баяр хүргэе. Бүгд сайн байлаа. Хичээлээс ойлгоогүй зүйл байна уу? Гэрийн даалгавар: Сурах бичиг: хуу-44,45 дасгалуудыг зааврын дагуу ажиллаарай. | Тиймээ чадсан. Ойлгоогүй зүйлээ багшаас тодруулж асууна. Гэрийн даалгавраа тэмдэглэж авна. |
Зөвлөмж
· Хичээлийг судалж, бэлтгэх
· Хичээл заах ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлогийг харгалзах
· Хичээлийн хөтөлбөр боловсруулах
· Хичээлийн хөтөлбөр боловсруулахдаа суралцагчдын хэрэгцээг үндэслэх
· Хэрэгцээг хангахын тулд зорилго, зорилтыг оновчтой тодорхойлох
· Зорилго, зорилтонд хүрэхийн тулд аргазүйгээ зөв сонгох
· Мөн үнэлгээ боловсруулах
· Хөтөлбөр нь дараах бүтэцтэй байж болно. Үүнд:
- Огноо
- Огноо
-Хамрах хүрээ
-Сэдэв
-Сэдэв
-Зорилго
-Зорилт
-Аргазүй
-Цаг төлөвлөлт
-Аргазүй
-Цаг төлөвлөлт


МУБИС-ийн БС сурах, сургах арга зүй
0 comments:
Post a Comment
Та Blogger -д бүртгэлгүй бол Anonymous болон Name/url сонгон сэтгэгдэлээ үлдээнэ үү?
Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :D