12/4/11
11/30/11
Хүүхэд гэж хэн бэ?
Хүүхэд гэж хэн бэ?
Хүүхдийн эрхийн конвенцэд 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ гэж тунхагласан байдаг.
Дэлхийн улс үндэстэн бүр өөрийн орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа хүн болгон төлөвшүүлэхийн тулд санаа тавьж ажилладаг байна. Хүүхэд хэмээх үнэт эрдэнэ мянган атга будаанаас зүүний үзүүр дээр тогтох юнгэрийн ганц будаа мэт хувь заяагаа олж байхдаа өнгөт орчлонд амьдрах бэлтгэлээ “базаадаг”. Тиймч учраас Монголчууд хүүхдэд эхийн хэвлийд байхаас нь хайр хүндэтгэлээ үзүүлж, хөл хүнд эхийг хүндэтгэн, тайван амгалан байлгаж ирснээс үзэхэд хүүхдийн хөгжил төлөвшилд эртнээс анхаарч ирсний нэг баталгаа юм.
Өнөө үед дэлхий нийтээрээ хүний хөгжил өрх гэрээс эхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, эцэг эхчүүдийн боловсрол, төлөвшлийн асуудлыг тэргүүн зэрэгт тавих болсон байна. Бидний өвөг дээдэс эх нь хээр алаг бол хүү шийр алаг гэж сургасан нь хүүхдийн хүмүүжил төлөвшил нь эцэг эхээс хамааралтай байдаг гэдгийг олж харсан МОНГОЛ УХААН юм. Иймд нарын хаан хүүхдийн эрхийг хамгаалж хүн болгон төлөвшүүлэх анхдагч орчин нь гэр юм. Гэвч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа Монголчууд бидний хувьд эцэг эхчүүд нь ажил амьдралаа залгуулах, нийгмийн амьдралд оролцож өөрийгөө хөгжүүлэх шаардлага байгаа учраас үр хүүхдээ хүмүүжүүлж төлөвшүүлэхэд цэцэрлэг сургуулийн зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлэх нь зайлшгүй юм. Тиймч учраас хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгохын тулд цэцэрлэг, сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч улсын хэмжээгээр СӨБ-д хамрагдах байдал харилцан адилгүй байдаг.
Ерөнхий боловсролын сургууль 12 жилийн тогтолцоонд шилжин, хүүхэд 6 наснаас эхлэн сургуульд хамрагдах болоод байна. Улсын хэмжээгээр хүүхдийн 40% хувь нь дөнгөн данган цэцэрлэгт хамрагддаг гэсэн харамсалтай тоо байдаг. Энэ нь хүүхдийн эрхийн конвенцоор тунхагласан хүүхэд бүрт боловсролыг хүртээмжтэй олгох ёстой гэсэн заалтыг ноцтой зөрчиж байгаа нэг хэлбэр юм.
Хүүхэд хэмээх үнэний шалгуур өндөртэй, цэвэр ариун сэтгэлтэй, хэнийг ч муу хүн гэж боддоггүй энэ тэнгэрийн бурхны хөгжил төлөвшилд ээж, аав, эмээ, өвөө, төр засаг, ерөнхийлөгч, ангийн багш, эмч, цагдаа ер нь бол бүгдээрээ улс орноороо анхаарах үүрэгтэй билээ.
Хүүхэд бол аав, ээж гэр бүлдээ амин эрдэнэ болсон голомт залгах үр хүүхэд нь байдаг бол улс орны хувьд ирээдүйн хөгжлийн үндэс суурь нь болж байдаг.
Хүүхэд гэж хэн бэ? гэж надаас асуувал юу ч бичээгүй шинэхэн цасны өнгөтэй цагаан цаас, сүүн сэтгэлтэй бурхны элч, аав, ээжийн амин эрдэнэ, эх орны ирээдүй гэж би итгэлтэйгээр хэлж чадна.
Нарны хаан хүүхдийг хүндэлсэн улс орон хөгжинө. Улс орны хөгжлийн үндэс нь оюун ухаан төгс хүмүүн билээ. Иймд хүн бүр нарны хаан хүүхдүүд ээ ЗА гэж хэлцгээе!
10/27/11
ОЮУТНЫ MINI ХИЧЭЭЛ
МУБИС-ийн Багшийн сургуулийн оюутнууд Монгол хэлний дидактикийн хичээлээр бага боловсролын Монгол хэлний стандарт, хөтөлбөр, сурах бичгүүдийг судлан семинарын хичээл дээр Mini хичээл зааж хичээлийн судалгааг явуулж, хичээл заах арга зүйд суралцаж байна. Оюутнуудын хичээл заах арга зүй хичээлээс хичээлд сайжирч байна.
Яавал сайн хичээл заах вэ?
· Хичээлийн агуулгыг сайн судалж, онолын мэдлэгээ гүнзгийрүүлэх
· Хичээлийн бэлтгэл судалгааг явуулж, хөтөлбөрөө боловсруулах
· Хөтөлбөрийн зорилго зорилтоо тодорхойлж, агуулгаа (мэдлэг, чадвар, хэрэглээ ) тогтоож, арга зүйгээ боловсруулж, хэрэглэгдэхүүнээ сонгох
4/26/11
шалгалтын сэдэв
· Хичээлийн явцад сурагчдаар мэдлэг бүтээлгэх аргууд
· Монгол хэлний сургалтын агуулга, бага ангийн сургалтын агуулга хөгжиж ирсэн түүхэн хөгжил, үечлэл, үечлэл тус бүрийн онцлог
· Бага боловсролын монгол хэлний стандарт, агуулгыг тогтоосон зарчим, агуулгын ба орчны стандарт
· Бага боловсролын монгол хэлний агуулгын ай, тус бүрийн онцлог, ай тус бүрээр цогц чадамж төлөвшүүлэх арга зүйн онцлог
· Сургалтад шинээр хэрэглэгдэж буй бага боловсролын монгол хэлний сурах бичгүүд, тус бүрийн онцлог
· Сургалтын арга зүйн шинэчлэл
· Суралцагч төвтэй сургалт ба арга зүйн шинэчлэл
· Монгол хэлний шинэ стандарт ба арга зүйн шинэчлэл
· Монгол хэлний сургалт ба суралцагчийн хөгжлийн хэрэгцээ, мэдлэг чадвар, туршлагад нь тулгуурлан заах, бэлэн мэдээллийг илрүүлэх нь
· Конструктив хандлагын тухай ойлголт
· Сургалтын хөгжлийн парадокс гэж юу вэ?
· Хичээлийн загвар
· Монгол хэлний хичээлийн агуулгын дотоод интеграц
1. Анги хоорондын
2. Бүлэг сэдэв хоорондын
3. Сэдэв хоорондын
4. Нэгж ойлголт ухагдахуун хоорондын интеграц
· Монгол хэлний хичээлийн агуулгын гадаад интеграц (монгол хэлний хичээлийн эхээр дамжуулан гадаад интеграц хийх боломж)
· Монгол хэлний хичээлийн арга зүйн интеграц (уламжлалт ба шинэлэг аргуудын интеграц)
· Монгол хэлний хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
· Хөгжүүлэх сургалт-хүүхдийн оюуны хөгжлийг хангах нэг хөшүүрэг, монгол хэлний хичээлээр хөгжүүлэх нь
· Хүүхдийн хийсвэр сэтгэхүйг хөгжүүлж ирсэн аргын уламжлал, түүнийг монгол хэлний хичээлд хэрэглэх нь
· Төрөлх хэлний хичээлд хэл, сэтгэхүйг хөгжүүлэх ардын уламжлалт болоод орчин үеийн аргуудыг эхээр дамжуулж сургалтанд хэрэглэх аргачлал
· Монгол хэлний хичээлд хэрэглэх алжаал тайлах дасгал
· Монгол хэлний хичээлээр сурагчдын ой тогтоолт (харааны, сонсголын, хөдөлгөөний), анхаарлыг (төвлөрөл, хувиарлалт) хөгжүүлэх арга зам
· Монгол хэлний хичээлээр сурагчдыг үнэлэх нь, үнэлгээний шинэ хэлбэрүүд
· Бага боловсролын монгол хэлний стандарт, үнэлгээний баримтлах зарчим, шаардлага, үнэлж дүгнэх журам
Үнэлгээний хэлбэрүүд
· Стандарт үнэлгээ
· Стандарт бус үнэлгээ
· Амаар
· Бичгээр
· Бүтээлийн сангаар(зохион бичлэг, цээж бичиг, тест)
· Монгол хэлний хичээлээр сурагчдыг тестээр үнэлэх нь, тест түүний ангилал, тест зохиох аргачлал
· Монгол хэлний хичээлээр сурагчдыг бүтээлийн сангаар үнэлэх нь, бүтээлийн сан түүнийг бүрдүүлэх нь
· Аман хариулт, бичгийн ажлын шалгуур
· Бага ангид монгол хэлний хичээлээр сурагчдыг эх дээр ажиллуулах, яриа бичгийн чадвар олгох нь
· МХХ-ээр эх дээр ажиллуулах нь сурагчдын бүтээлч үйл ажилгааг хөгжүүлэх чухал хөшүүрэг
· МХХ-ээр сурагчдын үгийн баялгийг нэмэгдүүлэх арга зам
· Сурагчдын ярианы чадварыг хөгжүүлж ирсэн уламжлал, шинэчлэл
· Сурагчдын зохион ярих, бичих чадварыг хөгжүүлэх арга зам
· Бичгийн ажлын төрлүүд, чөлөөт зохион бичлэг, төсөлт ажлыг монгол хэлний хичээлтэй холбох нь
· Бичгийн ажил, түүний төрлүүд (хуулан бичиг, цээж бичиг, зохион бичлэг)
· Зохион бичлэгийн төрлүүд, тоочимж-шинж чанарыг тоочих, хүүрнэмж-үйл явдлыг дараалах, эргэцүүлэмж-оюун дүгнэлт, тайлбарламж тодорхойлох
· Чөлөөт зохион бичлэг нь сурагчдын чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх шинэ арга болох нь
· Төсөлт ажил, түүний сэдэв сонголт, төлөвлөлт, судалгаа,тайлан хамгаалалт, үнэлгээ
· Төсөлт ажлын судалгааны хүрээнд сурагчдын, материалд боловсруулалт хийх чадвар хөгжих боломж
· Бага боловсролын монгол хэлний хичээлийн сургалтын орчин, хэрэглэгдэхүүн
· Бага боловсролын монгол хэлний шинэ стандартыг хэрэгжүүлэхэд сургалтын шинэ орчин зайлшгүй болох нь
· Боловсролоор тэргүүлэгч орнуудын болон өөрийн орны шилдэг жишээ
· Шинэ стандартын дагуу зохиогдсон сурах бичгүүд тус бүрийн онцлог
· Монгол хэлний хичээлд хэрэглэх үзүүлэн, дидактик материал, бусад хэрэглэгдэхүүний шинэ загвар, хийх аргачлал
· Монгол хэлний сургалтанд мэдээллийн хэрэгслийг ашиглах боломж (компьютер, аудио, видио)
Оюутнуудын бие даан судлах ном, зохиол бүтээлийн нэр
· Бага дунд боловсролын монгол хэл, уран зохиолын стандарт УБ,2005
· Ичинхорлоо.Ш, Сургалтын арга зүйн шинэчлэл, УБ,2009
· Х.Мөнхжаргал, Г.Бямбацэрэн “ Уншиж бичиж сургахуй ” ,УБ, 2009 он
· Ц.Оюун “Бага ангид монгол хэл заах арга зүй”, УБ, 1999 он
· Ц.Оюун “Монгол хэлний дидактик, түүний онол арга зүй” ,УБ, 2004 он
· Ц.Оюун “Монгол хэлний стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж” ,УБ, 2007 он
· Ц.Оюун “Монгол хэлний дидактак” ,УБ, 2000 он
· Бага боловсролын монгол хэл, бичиг, уран зохиолын онол, дидактик, УБ,
2010
· Базаррагчаа.М “Монгол хэлний сүегэр ба найруулбарын тухай”, УБ, 2005
· Пүрэв-Очир.Б “Эх задлалын асуудлууд” УБ 2002 он
Posted in: шалгалтын сэдэв

МУБИС-ийн БС сурах, сургах арга зүй