4/26/11

шалгалтын сэдэв

·         Хичээлийн явцад сурагчдаар мэдлэг бүтээлгэх аргууд
·         Монгол хэлний сургалтын агуулга, бага ангийн сургалтын агуулга хөгжиж ирсэн түүхэн хөгжил, үечлэл, үечлэл тус бүрийн онцлог
·         Бага боловсролын монгол хэлний стандарт, агуулгыг тогтоосон зарчим, агуулгын ба орчны стандарт
·         Бага боловсролын монгол хэлний агуулгын ай, тус бүрийн онцлог, ай тус бүрээр цогц чадамж төлөвшүүлэх арга зүйн онцлог
·         Сургалтад шинээр хэрэглэгдэж буй бага боловсролын монгол хэлний сурах бичгүүд, тус бүрийн онцлог
·         Сургалтын арга зүйн шинэчлэл
·         Суралцагч төвтэй сургалт ба арга зүйн шинэчлэл
·         Монгол хэлний шинэ стандарт ба арга зүйн шинэчлэл
·         Монгол хэлний сургалт ба суралцагчийн хөгжлийн хэрэгцээ, мэдлэг чадвар, туршлагад нь тулгуурлан заах, бэлэн мэдээллийг илрүүлэх нь
·         Конструктив хандлагын тухай ойлголт
·         Сургалтын хөгжлийн парадокс гэж юу вэ?
·         Хичээлийн загвар
·         Монгол хэлний хичээлийн агуулгын дотоод интеграц
1.    Анги хоорондын
2.    Бүлэг сэдэв хоорондын
3.    Сэдэв хоорондын
4.    Нэгж ойлголт ухагдахуун хоорондын интеграц
·         Монгол хэлний хичээлийн агуулгын гадаад интеграц (монгол хэлний хичээлийн эхээр дамжуулан гадаад интеграц хийх боломж)
·         Монгол хэлний хичээлийн арга зүйн интеграц (уламжлалт ба шинэлэг аргуудын интеграц)
·         Монгол хэлний хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
·         Хөгжүүлэх сургалт-хүүхдийн оюуны хөгжлийг хангах нэг хөшүүрэг, монгол хэлний хичээлээр хөгжүүлэх нь
·         Хүүхдийн хийсвэр сэтгэхүйг хөгжүүлж ирсэн аргын уламжлал, түүнийг монгол хэлний хичээлд хэрэглэх нь
·         Төрөлх хэлний хичээлд хэл, сэтгэхүйг хөгжүүлэх ардын уламжлалт болоод орчин үеийн аргуудыг эхээр дамжуулж сургалтанд хэрэглэх аргачлал
·         Монгол хэлний хичээлд хэрэглэх алжаал тайлах дасгал
·         Монгол хэлний хичээлээр сурагчдын ой тогтоолт (харааны, сонсголын, хөдөлгөөний), анхаарлыг (төвлөрөл, хувиарлалт) хөгжүүлэх арга зам
·         Монгол хэлний хичээлээр сурагчдыг үнэлэх нь, үнэлгээний шинэ хэлбэрүүд
·         Бага боловсролын монгол хэлний стандарт, үнэлгээний баримтлах зарчим, шаардлага, үнэлж дүгнэх журам
Үнэлгээний хэлбэрүүд
·         Стандарт үнэлгээ
·         Стандарт бус үнэлгээ
·         Амаар
·         Бичгээр
·         Бүтээлийн сангаар(зохион бичлэг, цээж бичиг, тест)
·         Монгол хэлний хичээлээр сурагчдыг тестээр үнэлэх нь, тест түүний ангилал, тест  зохиох аргачлал
·         Монгол хэлний хичээлээр сурагчдыг бүтээлийн сангаар үнэлэх нь, бүтээлийн сан түүнийг бүрдүүлэх нь
·         Аман хариулт, бичгийн ажлын шалгуур
·         Бага ангид монгол хэлний хичээлээр сурагчдыг эх дээр ажиллуулах, яриа бичгийн чадвар олгох нь
·         МХХ-ээр эх дээр ажиллуулах нь сурагчдын бүтээлч үйл ажилгааг хөгжүүлэх чухал хөшүүрэг
·         МХХ-ээр сурагчдын үгийн баялгийг нэмэгдүүлэх арга зам
·         Сурагчдын ярианы чадварыг хөгжүүлж ирсэн уламжлал, шинэчлэл
·         Сурагчдын зохион ярих, бичих чадварыг хөгжүүлэх арга зам
·         Бичгийн ажлын төрлүүд, чөлөөт зохион бичлэг, төсөлт ажлыг монгол хэлний хичээлтэй холбох нь
·         Бичгийн ажил, түүний төрлүүд (хуулан бичиг, цээж бичиг, зохион бичлэг)
·         Зохион бичлэгийн төрлүүд, тоочимж-шинж чанарыг тоочих, хүүрнэмж-үйл явдлыг дараалах, эргэцүүлэмж-оюун дүгнэлт, тайлбарламж тодорхойлох
·         Чөлөөт зохион бичлэг нь сурагчдын чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх шинэ арга болох нь
·         Төсөлт ажил, түүний сэдэв сонголт, төлөвлөлт, судалгаа,тайлан хамгаалалт, үнэлгээ
·         Төсөлт ажлын судалгааны хүрээнд сурагчдын, материалд боловсруулалт хийх чадвар хөгжих боломж
·         Бага боловсролын монгол хэлний хичээлийн сургалтын орчин, хэрэглэгдэхүүн
·         Бага боловсролын монгол хэлний шинэ стандартыг хэрэгжүүлэхэд сургалтын шинэ орчин зайлшгүй болох нь
·         Боловсролоор тэргүүлэгч орнуудын болон өөрийн орны шилдэг жишээ
·         Шинэ стандартын дагуу зохиогдсон сурах бичгүүд тус бүрийн онцлог
·         Монгол хэлний хичээлд хэрэглэх үзүүлэн, дидактик материал, бусад хэрэглэгдэхүүний шинэ загвар, хийх аргачлал
·         Монгол хэлний сургалтанд мэдээллийн хэрэгслийг ашиглах боломж (компьютер, аудио, видио)
Оюутнуудын бие даан судлах ном, зохиол бүтээлийн нэр
·         Бага дунд боловсролын монгол хэл, уран зохиолын стандарт УБ,2005
·         Ичинхорлоо.Ш, Сургалтын арга зүйн шинэчлэл, УБ,2009
·         Х.Мөнхжаргал, Г.Бямбацэрэн “ Уншиж бичиж сургахуй ” ,УБ, 2009 он
·         Ц.Оюун “Бага ангид монгол хэл заах арга зүй”, УБ, 1999 он
·         Ц.Оюун “Монгол хэлний дидактик, түүний онол арга зүй” ,УБ, 2004 он
·         Ц.Оюун “Монгол хэлний стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж” ,УБ, 2007 он
·         Ц.Оюун “Монгол хэлний дидактак” ,УБ, 2000 он
·         Бага боловсролын монгол хэл, бичиг, уран зохиолын онол, дидактик, УБ,
2010
·         Базаррагчаа.М “Монгол хэлний сүегэр ба найруулбарын тухай”, УБ, 2005
·         Пүрэв-Очир.Б “Эх задлалын асуудлууд” УБ 2002 он

4 comments:

enkhmaa said...

iluu delgerengui olon ym oruulj ogoorei

Anonymous said...

heregtei zuil bn

Anonymous said...

мэдээлэл ихтэй бол

Anonymous said...

илүү дэлгэрэнгүй олон зүйл оруулж өгөөрэй.
тэгээд бас оюутнуудын хийсэн үзүүлэнгүүдийг нэмж өгөөрэй.

Post a Comment

Та Blogger -д бүртгэлгүй бол Anonymous болон Name/url сонгон сэтгэгдэлээ үлдээнэ үү?
Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Sweet Tomatoes Printable Coupons